Monday, October 13, 2014



АЛТАЙН СОГСООТ

Овог: Гол гэсэр Asteraceae
Шинжлэх ухааны нэр:  Heteropappus altaicus (Willd.) Novopokr.
Нутгийн нэр: Алтайн хонин нүд, Алтайн одон цэцэг
Түвд нэр: Лүгмиг
Ургамал судлалын үндсэн шинж:Угаасаа эхлэн салаалсан олон иштэй 15-50см өндөр, олон наст өвслөг ургамал. Цэцэгийн сагс олон. Навчис гонзгойвтор шугамархуу, хаьсархаг, захын хэл цэцэгийн дэлбээ  нь цайвар хөх юм уу цэгээн  харин голын хоолойн цэцгүүд нь шар өнгөтэй байна.
Тархалт: Хэнт., Ханг., Монг.-Даг., Хянг., Ховд, Монг.Алт., Дунд Халх, Дорн.-Монг., Их н., Дорн.Говь, Говь-Алт., Зүүн гар, Алт.,Өвөр
Ургах газар, орчин зүй: Дүүрэгт хээр болон хээрийн нуга, хайрга, чулуутай энгэр, хад сарын ёроол, хөвөө, нуранги элс зэрэг газруудад ургадаг.
Эмийн түүхий эд: 7-8р сард ид цэцэглэж байх үед баг цэцэгийг таслан авч цэцгийн ерөнхий ороолтыг арилгаж хаяад сүүдэр газар хатаана.
Химийн найрлага:Газар дээрх хэсэгт 5-0 диметилнобилетин бүхий флавнойд (13,3мг/г) алкалойд, сапонин; багцаганд флавонойд, үндсэнд сапонин агуулагдана.
Үзүүлэх үйлдэл: Монголын уламжлалт анагаах ухаанд Амт нь гашуун. Шингэсний дараах амт нь гашуун. Чадал нь сэрүүн. нянг устгах, идээг хатаах, халууныг арилгах зорилгоор хижиг, хорын халуун, цулын халуун, борын халуун, таталдах зэргийг засна.
Бусад ач холбогдол: Малын тэжээл, Зөгийн бэлчээрийн ургамал

No comments:

Post a Comment